|
Сургалтын материал |
|
|
Хэрэглэх материалууд Каллан аргын мөн чанараас шалтгаалан шаардагдах материалууд нь зөвхөн: • Сурагчийн нэгээс долоо хүртлэх ном • Сурагчийн аудио СD Бүгдийг сурах бичигт Арван таван жилийн туршид сайтар бодож боловсруулан бэлтгэсэн нийт 12 шатлал бүхий 6 номтой. Тодорхой номыг үзэж дуусгаад түүнээ дараагийн номоо эхлэхийн өмнө сэргээж давтана. Каллан аргын аль ч ном нь хэл зүйн дүрэм, унших, орчуулах материал гэх зэргийг цөмийг багтаасан бөгөөд суралцагчдад толь бичиг ч шаардагдахгүй. Энэ нь тэдэнд маш тохиромжтойгоос гадна олон ном худалдан авах мөнгө хэмнэж байгаа юм. Энэ аргаар тусгай боловсруулагдсан ном, CD-нээс өөр ямар нэгэн тоног төхөөрөмж тэр байтугай самбар ч шаардагдахгүй. Ийм энгийн, боловсронгуй болгоход 15 жилийн нөр их уйгагүй хөдөлмөр, судалгаа шинжилгээ, туршилт шаардагдсан юм.
Та манай сургуульд сурсанаар Хичээлийн номыг үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой.
Хэрэв та Audio CD - сонсож үзэхийг хүсч байвал энд дарж татаж авч туршина уу.
Хичээлд суух явцад даалгавар хийх шаардлагагүй. Гэхдээ та өөрийн үзэж буй хичээлээ машиндаа эсвэл ажил дээрээ 20-30 минут сонсож байвал таны Англи хэлний мэдлэг үлэмж дээшилнэ.
|
|
|
|
|