|
Кембрижийн ESOL (CFC, CAE, CPE) шалгалтууд Дэлхий нийтийн мянга мянган ажил олгогч, их сургууль, коллеж, мэргэжилтнүүд болон яам, засгийн газрын байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтууд юм. Эдгээрийг Siemens, Sony, GlaxoSmithKline, Nestlе, Microsoft, Adidas болон Coca-Cola зэрэг даяарчлагдсан том компаниуд болон бусад олон улсын байгууллагууд нь ажиллагсдынхаа Англи хэлний чадварыг тодорхойлох шалгуур болгон мөн сургалтын зорилгоор ашигласаар ирсэн байна.
Кембрижийн урьдчилсан сертификат гэж юу вэ?
Энэ нь Кембрижийн I сертификатын бэлтгэл бөгөөд түүнд хүрэх замын гуравны хоёрыг нь тууллаа гэсэн үг юм. Кембрижийн урьдчилсан сертификатын түвшинд хүрнэ гэдэг нь суралцагч өргөн хэрэглээний 1500-1750 үгийг эзэмшихээс гадна өгүүлбэр, өгүүлэмж, хэл зүйн дүрмийн суурь мэдлэгийг зохих түвшинд эзэмшинэ. Ингэснээрээ гадаадад зорчиход буудалд өрөө захиалах, хоол сонгох, маргааш тодорхой цагт нисэх онгоцны буудал хүргүүлэхээр такси дуудах, хүмүүстэй харилцаж энгийн өгүүлбэр солилцох, зарим бизнес хийх зэргээр хэлний зохих чадвартай болсноо мэдрэх болно.
Кембрижийн I сертификат гэж юу вэ?
- Энэ нь Кембрижийн ESOL шалгалтууын дунд түвшний шалгалт бөгөөд үүнийг амжилттай өгснөөр дэлхий дахины их сургуулиуд, ажил олгогч нараар хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн Их Сургуулийн сертификатыг эзэмших юм.
- Үйлдвэрүүдийн санхүү, бичиг хэрэг, удирдан зохион байгуулах болон аялал жуулчлалын газруудын ажилтнуудын бодит хэрэглээнд шаардагдах Англи хэлний зохих чадварыг тодорхойлно.
- Түүнчлэн хэрэв та CAE, CPE зэрэг дээд түвшиний шалгалтууд өгөхөөр зорьж байгаа бол тустай бэлтгэл болно.
Кембрижийн I сертификатын хэмжээнд хүрсэнээр :
Баялаг үгсийн сантай, (4500-гаад үгийн сантай) бодол санаагаа илэрхийлэх болон янз бүрийн нөхцөл байдалд тохирохуйц харилцааны хэв маягыг хэрэглэх, хэлийг хэрэглэхдээ илүү чөлөөтэй, сайтар дадлагажсан, тэрчлэн эелдэг, албан ярианы зэрэг хэлний өнгө аясыг мэдрэх чадвартай болно. |